SA2CC

SA2CC

Хамтрагчид

SA2CC нь 5-р бүс буюу хөтөлбөрийн орнууд болох – (Румын, Грек, Итали, Португал) болон 5-р бүс Ази [Монгол], 6-р бүс – Төв Азийн [Киргизстан] түнш орнуудын дээд боловсролын байгууллагууд хоорондын олон талт түншлэл дээр хэрэгжиж буй төсөл юм. Энэхүү төслийн консорциумын гишүүд нь:

Румин

Сучавагийн "Штефан сел Маре" их сургууль (Кординатор)

Сучавагийн Штефан сель Маре их сургууль нь харьцангуй бага зардлаар өндөр чанартай бакалавр болон магистр, докторын зэрэг олгох боловсрол олгодог Зүүн Европын томоохон их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь эдийн засаг, техникийн шинжлэх ухаан, инженер, компьютерийн шинжлэх ухаан, байгалийн ухаан, хүмүүнлэг, эрүүл мэндийн чиглэлээр бакалавр, магистр, докторын болон докторын дараах хөтөлбөрүүдээр сургалт эрхэлдэг, шинжлэх ухааны судалгаа явуулдаг төрийн өмчийн дээд боловсролын байгууллага юм. Төслийн зохицуулагчаар Сучавагийн Штефан сель Маре ажиллах бөгөөд Хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн ЕХ-ны бусад хоёр түншийн хамт (UNITO, AUA) боловсролын материалыг боловсруулах, нэгтгэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

Грек

CreThiDev (Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэлт)

Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэлт (CRETHIDEV) нь насан туршийн боловсрол, байгаль орчныг хамгаалах, инновац, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн хөгжил, эрүүл мэнд, соёл, спорт болон бусад чиглэлээр судалгаа шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад голлон анхаардаг ашгийн бус компани юм. Их дээд сургууль, компани, төрийн байгууллага, сургалтын төвүүдтэй мэдлэг, туршлага солилцох, судалгаа, сургалтын хамтын төсөл, хамтын ажиллагаагаар дамжуулан бид мэдлэгийн санг бий болгож, орон нутаг, бүс нутаг, үндэсний, европын болон олон улсын түвшинд эрх баригчид, байгууллага, бизнесийн холбоодын хоорондын сүлжээ, хамтын ажиллагааг дэмжиж ажилдаг. CRETHIDEV нь төслийн чанарын баталгааг хариуцаж, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Грек

Афины ХААИС

Афины Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн (AUA) МАА-н шинжлэх ухааны тэнхим нь мал аж ахуйн үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн чиглэлээр эрчимтэй судалгааны үйл ажиллагаа явуулж хамтран ажиллана. Афины Хөдөө аж ахуйн их сургууль (AUA) нь Грекийн гурав дахь хамгийн эртний их сургууль юм. Энэ нь 1920 онд Афины Хөдөө аж ахуйн дээд сургууль гэсэн их сургуулийн статустай эрх зүйн хувьд бие даасан дээд боловсролын институт хэлбэрээр байгуулагдсан. 1989 онд түүнийг Афины Хөдөө аж ахуйн их сургууль болгон өөрчилсөн бөгөөд мэргэжлийн 7 тэнхимтэйгээр зохион байгуулагдсан. Афины ХААИС нь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны бүх салбарыг хамарсан өндөр түвшний бакалаврын болон төгсөлтийн дараах сургалт, судалгааг санал болгодог. Тэд хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн бусад түншүүдийн хамт боловсролын хэрэглэгдэхүүнийг боловсруулах, эмхэтгэх, нэгтгэх ажлыг гүйцэтгэнэ.

Итали

Ториногийн Их Сургууль

Ториногийн их сургууль(UNITO) нь Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, хүнсний шинжлэх ухааны тэнхим, Мал эмнэлгийн шинжлэх ухааны тэнхимүүд энэхүү төсөлд оролцож байна. UNITO нь Италийн хамгийн эртний нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд соёлыг сурталчлах, судалгаа шинжилгээ, инновац, сургалт, ажлын байрыг бий болгодог “хот доторх хот” гэж үзэж болно. UNITO нь олон улсын судалгаа, сургалтад нээлттэй Италийн хамгийн том их сургуулиудын нэг юм. Тус их сургууль нь шинжлэх ухааны судалгаа хийж, Инженер, Архитектураас бусад бүх чиглэлээр сургалт зохион байгуулдаг. Хотын болон хотын захын хорооллуудыг дахин сэргээх, соёлын харилцан үйлчлэл, нийгмийн интеграцчлал, хөгжлийг дэмжих, нийгмийн тулгамдаж буй асуудлуудыг гаргаж тавих зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа нь тус их сургуулийн үйл ажиллагааны салшгүй хэсэг юм. UNITO нь ажлын багц3-ийг хамтран удирдаж, энэхүү ажлын багцыг удирдагчдад хичээлийн хөтөлбөр боловсруулах талаар заавар, туршлагыг санал болгож ажиллана

Монгол

ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн Сургууль

Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль /ХААИС/ нь эрдэм шинжилгээний дөрвөн тэргүүлэх хүрээлэн, долоон салбар сургуультай. Ургамал, газар тариалангийн хүрээлэн /УГТХ/, Агроэкологи, бизнесийн сургууль /АЭБС/ нь Дархан-Уул аймагт байрладаг ХААИС-ийн салбар хүрээлэн, сургууль юм. Эдгээр салбарууд нь 1948, 1969 оноос хойш Монгол Улсын тариалангийн төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байна. Дархан салбар кампус нь судалгаа, сургалт, үйлдвэрлэл хосолсон өвөрмөц бүтэцтэй. Судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэгтгэх тал дээр нэлээд ахиц гарсан. Сүүлийн 50 жилийн хугацаанд УГТХ нь 80 гаруй таримал ургамлын 190 гаруй сортыг боловсруулж, 80 орчим сортыг нь улсын хэмжээнд тариалж байна. АЭБС нь бакалаврын 18 чиглэлээр, магистрын 6, докторын 1 чиглэлээр сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. ХААИС-ийн АЭБС нь Ажлын багц 2-ийг удирдан гүйцэтгэхээс гадна Афины их Сургуулийн дэмжлэгтэйгээр шууд ашиг хүртэгч орнууд (Монгол, Киргиз) болон Европ дахь үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.

Монгол

Эко Ази Дээд Сургууль

ЭКО-АЗИ Байгаль орчны хувийн их сургууль (ЭАИС) нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн их сургууль бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн сорилттой тэмцэхэд шинэлэг хандлагыг шаарддаг ой, хөдөө аж ахуйн ландшафтыг хамгаалах чиглэлээр төслийг нэг алхам урагшлуулах болно. ЭАИС нь 2000 онд үндэсний болон орон нутгийн түвшинд шийдвэр гаргагчид, эрдэмтэд, төр, хувийн хэвшлийнхэнд байгаль орчны бодлого, чадавхийг бэхжүүлэх, шинжлэх ухааны судалгаа, практик үйл ажиллагааны чиглэлээр шинэчлэл хийх, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр мэдээлэл, мэдлэг түгээх замаар байгаль орчин, байгалийн нөөц баялгийг илүү сайн ойлгож, зохистой ашиглахад туслах ашгийн бус, төрийн бус байгууллага хэлбэрээр байгуулагдсан. Энэхүү хамтрагч байгууллага нь WP5, түгээх, ашиглах ажлыг удирдан явуулах үүрэгтэй.

Монгол

Soil Habitat

“Хөрс Амьдрах Орчин” хөрс болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр судалгааг хийх, сургалт зохион байгуулах, шинийг санаачлах чиг үүрэг бүхий нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Бид Хөрсний тогтвортой менежмент ба Уур амьсгалын өөрчлөлтөд нийцүүлэн мэдлэг мэдээллийг тариалан эрхлэгчид болон олон нийтэд түгээх, суртачлах, судалгааны чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулах зэрэг үйл ажилагааг явуулдаг. Энэхүү төсөлд оролцсоноор Үндэсний болон Европын их дээд сургуулиуд, компани, төрийн бус байгуулагуудтай хамтран ажиллаж шинэ мэдлэг, сүлжээ болон хамтын ажиллагааг бий болгоно. Энэхүү төслийн хүрээнд тариаланчид болон хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдээс санал асуулга авах үйл ажиллагааг “Хөрс Амьдрах Орчин” НҮТББ ба Киргиз улсын “Агролид” ХАА-н нэвтрүүлэх байгуулагатай хамтран зохион байгуулахаас гадна төслийн үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.

Киргизстан

Нарин Үндэсний Их Сургууль

Нарин Үндэсний Их Сургууль (НҮИС) болон ялангуяа Аграр-Техникийн факультет нь тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлээр бакалавр болон магистр, докторын түвшний сургалтуудыг санал болгодог. НҮИС нь бакалаврын 29 чиглэлээр, магистрын 4, докторын 5 хөтөлбөрөөр сургалт явуулдаг. Олон улсын харилцааны алба нь Нарин Үндэсний их сургуулийн захиргааны нэг нэгж бөгөөд дараах зорилтуудыг хэрэгжүүлдэг. Үүнд: a) НҮИС-ийн улсын эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээрх ОУ-ын харилцааг хөгжүүлэх, дэмжих; б) Сургалтын үйл явцыг сайжруулах төсөл, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх. Их сургуулийн шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүд: боловсрол, хөдөө аж ахуйн технологи, байгалийн нөөцийн ашиглалт, эрчим хүчний асуудал; технологийн үр ашгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн боловсруулах. НҮИС нь чанарын баталгаажуулалт, тайлагнах ажлын хэрэгжилтэд идэвхтэй оролцоно.

Киргизстан

К.Тунустановын нэрэмжит Иссык-Куль Үндэсний Их Сургууль

Иссык-Куль Үндэсний Их Сургууль (ИҮИС) нь ОУ-ын дээд боловсролын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төв азийн томоохон их сургуулиудын юм. ИҮИС-ийн Байгалийн ухааны тэнхим 2018-2022 онд Эразмус+ төслийн EGEA “Азийн 3 улсад (Энэтхэг, Киргизстан, Балба) ногоон эдийн засгийг сайжруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслөөр Уур амьсгалын өөрчлөлт ба Тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлээр шинэчлэгдэх шаардлагатай сургалтуудын хөтөлбөрүүдийг боловсронгуй болгосон. ИҮИС нь TEMPUS болон Erasmus+ төслийн тоогоор тэргүүлэгч байр суурийг эзэлдэг. ТУХН болон гадаадын 80 гаруй боловсролын байгууллагатай хамтран ажиллаж, харилцан солилцооны хөтөлбөрийн хүрээнд гадаадын сайн дурын ажилтан, бусад орны профессор, оюутнуудыг хүлээн авч байна. ИҮИС нь дотоод, гадаадын бусад дээд боловсрол, шинжлэх ухааны судалгааны байгууллагуудын хамт олонтой харилцаа холбоогоо өргөжүүлэн хөгжүүлэх талаар хичээнгүйлэн ажиллаж байна. ИҮИС нь Ажлын багц3-д чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд шинэчилсэн сургалтын хөтөлбөрүүдийн холбогдох материалыг сонгон цуглуулж, платформ дээр байршуулна.

Киргизстан

АгроЛид

AгроЛид нь Ногоон эдийн засгийн зарчмуудын дагуу Төв Азийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид, боловсруулах үйлдвэрүүд болон хөдөө аж ахуйн бизнесийн бусад оролцогчдод зөвлөх, сургалт, маркетинг, мэдээллийн үйлчилгээгээр чадавхжуулах зорилготой хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч байгууллага юм. АгроЛид компани байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл хөдөө аж ахуйн 150 гаруй төсөл хэрэгжүүлсэн. AгроЛидийн үйлчлүүлэгчид нь жижиг болон томоохон фермүүд, хөдөө аж ахуйн бизнес (орц ханган нийлүүлэгчид, худалдааны компаниуд болон боловсруулах аж ахуйн нэгжүүд), хоршоод, хөдөө аж ахуйн салбар дахь албан ба албан бус холбоод, бүлгүүд, хөдөө аж ахуйн орц, мал эмнэлгийн дэлгүүрүүд гэх мэт. АгроЛид компани нь Хөрс амьдрах орчин (ХАО ТББ)-тай хамтран фермерүүд болон хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдээс асуулга цуглуулах үйл явцад ихээхэн хувь нэмэр оруулж ажиллана.

Португал

Порто Политекнико Институт (IPP)

Порто Политекнико Институт (ППИ) нь Португалийн Виртуал Кампус (VC) хувийн компанитай хамтран мэдээллийн технологийн хөгжил, ашиглалт, сургалтыг удирдан чиглүүлэхээр сонгогдсон. ППИ ялангуяа Инженерийн сургууль нь Тогтвортой эрчим хүчний магистрын хөтөлбөрийн агуулгын хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр лекц унших арвин туршлагатай. Инженерийн сургууль нь Тогтвортой эрчим хүчний магистрын зэрэгтэй эрчим хүчний үйлдвэрлэл, хуваарилалт, менежментийн тогтвортой стратегийг төлөвлөх, хэрэгжүүлэх тусгай мэдлэгтэй инженерүүдийг бэлтгэдэг. Судалгаа хөгжүүлэлт, Тоглоом, Интерактив болон сургалтын технологиуд нь Инженерийн сургуульд харьялагддаг бөгөөд ноцтой тоглоомууд, хүн-машины харилцан үйлчлэл, сургалтын технологийн чиглэлээр шинжлэх ухаан, техникийн мэдлэгийг шинжлэх, зохион бүтээх, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн бүтэц юм. ППИ нь төслийн мэдээллийн технологийн шинжээчээр ажиллах бөгөөд холбогдох үр дүнг боловсруулж, мэдлэгийг түнш орнуудад дамжуулах болно. Нэмж дурдахад, ППИ нь төслийн дэд ажлуудад идэвхтэй үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ ажлын багцын удирдагч болох EAU-тай хамтран Ажлын багц5- буюу төслийн түгээн дэлгэрүүлэлт, ашиглалтыг удирдан чиглүүлнэ.

Португал

Виртуал Кампус

Виртуал кампус (ВК) нь Технологийн сайжруулсан сургалт, ноцтой тоглоом, мэдээллийн систем зэрэг чиглэлээр хөгжүүлэлт, сургалт, зөвлөгөө өгдөг жижиг дунд бизнес юм. Энэхүү алсын хараа нь Боловсрол, сургалтын дижитал орчныг ашиглах замаар нийгэмд үр өгөөжөө нэмэгдүүлэх стратеги бүхий төслийг боловсруулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжих замаар Мэдлэгийн нийгэмлэгийн хөгжлийг идэвхтэй дэмжих явдал юм. Порто хотод байрладаг Виртуал кампус нь бүс нутгийн янз бүрийн их дээд сургууль, компаниудтай нягт түншлэлийн харилцаатай бөгөөд орон нутгийн болон бүс нутгийн эрх баригчид, аж ахуйн нэгжийн холбоод, төрөлжсөн компаниудтай амжилттай хамтран ажиллаж байна. Виртуал кампус нь төслийн таних тэмдэг, вэбсайт, платформыг боловсруулах үүрэгтэй.