SA2CC

SA2CC

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл”

Төслийн тухай

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл” (SA2CC) төсөл нь ногоон хэлэцээр, цахим шилжилт зэрэг тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлан хэрэгжиж байна. Энэ нь эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийг дэмжихийн зэрэгцээ Уур амьсгалын өөрчлөлтөөс (CC) үүссэн сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд иргэд, байгууллага, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой юм.

Энэхүү төсөл нь нэг талаас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ойлголтууд, дасан зохицох, сааруулах арга барилыг нэгтгэх замаар одоо байгаа сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулах, эрдэм шинжилгээний байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн болон Олон улсын хамтын ажиллагааг нягтруулахад чиглэгдэнэ.

Түүнчлэн хувийн хэвшлүүдэд (фермерүүд, хоршоод, хүнсний салбарын бизнес эрхлэгчид гэх мэт) урт хугацаанд нөлөөлөл үзүүлэх тул төслийн үр дүнг дараах чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.

Хүлэмжийн хийн хэт их ялгаруулалт нь уур амьсгалын хямралуудыг үүсгэж, ган гачиг, үер, ой хээрийн түймэр, хэт халуун агаарын урсгал зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг бий болгож байна. Эдгээр үйл явдлууд нь ургац алдах, газрын доройтол бий болгох, хөрсний үржил шимийг бууруулахад хүргэдэг. Эдгээр сорилтыг шийдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд, уур амьсгалын нөхцөл байдалд тохирсон ухаалаг хөдөө аж ахуйн (CSA) үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай юм. Монгол болон Киргизстан улсын түншүүд сургалтын хөтөлбөрүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд газар тариалангийн үйлдвэрлэлийн нөлөөллийг багасгахад чиглэсэн агуулга бүхий хичээлүүдийг боловсруулан оруулах замаар шинэчлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь агро-экосистем дахь нүүрстөрөгч, азотын хуримтлалыг сайжруулах явдал юм.